Нийтэлсэн огноо: 2024/09/24

“Метроны хөрсний судалгааг хоёр сарын хугацаанд хийнэ”


Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Тэгвэл метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Геологийн судалгааны ажлыг БНСУ-ын “DOHWA enjineering”, Монгол талаас “Буурь хөрс” ХХК хамтран явуулах юм. Эдгээр компаниуд судалгаанд үндэслэн метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэх юм.

Геологийн судалгааг тогтоосон байршлын дагуу цооногуудад 40 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулах юм байна.

Анализ, ярилцлага