munguu
АТГ-аас Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяаг шалгаж, яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна.
Түүнийг Боловсролын зээлийн сангийн 2023 оны дэлхийн шилдэг 50-д эрэмблэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдан суралцуулах хууль тогтоомж зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон хэргээр АТГ шалгаж байгаа гэнэ.
Засгийн газрын тогтоол, сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн, сонгон шалгаруулалтад оролцсон суралцагч нарыг үнэлэхдээ ажлын хэсгийн гишүүдийг оролцуулаагүй, зэрэг зөрчил гаргажээ. .