Нийтэлсэн огноо: 2023/10/23

Ж.Сүхбаатар: Би яамгүй сайд учраас автобус худалдан авах асуудлыг хот руу шилжүүлсэн


 

Хотын сайд Ж.Сүхбаатар огцрох өргөдлөө өглөө. Тэрбээр “Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өгч байна. Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 2023 онд нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөв ерөнхийлөн захирагчийн хувиар ажиллалаа.  Нэг жил гаруй хугацаанд ажилласны хувьд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлье. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд асуудал шийдвэрлэгдэлгүй явсаар ирж.  Тиймээс үндсээр нь, углуургаар нь шийдвэрлэхийн тулд хичээлээ. Одоо Засгийн газрын түгжрэл сааруулах чиглэлийн бодлого тодорхой болсон. Нэгдүгээрт, түгжрэлээ шийднэ. Хоёрт, холбоос зам, гуравт замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой асуудлыг шийднэ. Дөрөвт, хууль зүйн орчин, соёл гэгээрлийн ажил, тавд төвлөрлийг сааруулах асуудлыг шийдэх юм.

Энэ албанд ирээд өөрийнхөө мэдлэг чадвар туршлагаар ажиллая гэж бодсон. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцсон ч  өөрийнхөө хэмжээнд асуудлыг шийдвэрлээд явж байлаа. Манай Улаанбаатар хотын иргэдийн 64 хувь нь хувийнхаа автомашинаар зорчдог. Үлдсэн нь нийтийн тээврээр зорчдог. Нийтийн тээврийн салбар Улаанбатаар хотод тун хүнд.  Миний бодсоноос илүү хүнд байсан. 2022, 2023 оны хувьд 1000 гаруй автобус ашиглалтаас гарахаар байлаа.  Ингээд автобусны асуудал гарсан юм.  Би яамгүй сайд учраас автобус худалдан авах эрхийг хот руу шилжүүлсэн” гэв.

Анализ, ярилцлага