Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 30 орчим тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд, 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч байна.