Нийтэлсэн огноо: 2024/01/24

ОХУ-аас 71580 тонн АИ92 шатахуун импортолжээ


 Улаанбаатар хотод өчигдрөөс шатахуун хомстож байгаа тухай мэдээлэл цацагдсан. Зарим шатахуун түгээх станц талон, картаар олгож эхэлснээс үүдэн урт дараалал үүссэнийг иргэд цахим ертөнцөд мэдээлж байгаа юм.

Тэгвэл манай улс нэгдүгээр сарын 01-29-ний хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас далан нэгэн мянга гаруй тонн АИ92 автобензин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Анализ, ярилцлага