Нийтэлсэн огноо: 2023/02/23

Я.Содбаатар: Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх ёстой


Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

“УИХ-аас олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж байна.

Гэхдээ манай улсад сүүлийн үед цахим орчинд өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийлэл, садар самуунд уриалах, хүний нэр төрд зохион байгуулалттайгаар халдах зэрэг гэмт хэргүүдийг бууруулах, хууль бус үйлдлүүдтэй зайлшгүй тэмцэх шаардлага бий. Цаашид УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Цахим орчинд цацагдаж буй олон хууль бус үйлдлүүд нь иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байгааг иргэд ихээхэн ярьж, хэлэлцэж байна. Тиймээс олон нийтийн санал бодлыг сонсож, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэж, олон улсын сайн туршлагуудыг тусган эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг тодотгож хэлье” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар мэдээлэв.

Анализ, ярилцлага