Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгах эсэхийг шийдэхээр өчигдрөөс эхлэн иргэдийн саналыг /2024.01.29/ авч эхэлжээ. Саналыг нэгдүгээр сарын 31-нийг дуустал авах юм байна. Одоогийн байдлаар санал хураалтад нийт 2344 иргэн оролцсоноос 950 нь дэмжинэ, 1394 нь дэмжихгүй гэжээ.Тодруулбал иргэдийн 41 хувь нь цаашид тэгш, сондгойгоор зорчихыг дэмжсэн бол, 59 хувь нь уг шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж үзжээ.
Иргэн та www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон ЭНД дарж цахим хуудсаар нэвтрэн “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой юм байна.