Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд нэгдүгээр сарын 9-өөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хил дээр виз мэдүүлэх боломжтой болсон байна.
Өөрөөр хэлбэл, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмсэн. Ингэснээр манай улсын иргэд өмнө нь зуу гаруй ам.доллараар мэдүүлж байсан визийг гуч гаруй ам.доллараар мэдүүлэх боломжтой болсон аж. Иймд манай улсын иргэд Индонез Улс руу зорчихдоо тус улсын хууль дүрмийг чанд сахиж, визний хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг ГХЯ-наас хүслээ.