Нийтэлсэн огноо: 2024/01/24

Шатахууны хомсдол дахиад үүсэв үү?


Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг тодорхой хязгаарлалттай олгож байна. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдэд  шатахуун түгээх станц оочер дараалал ихтэй байна. Гэвч  албаныхан үүнийг үгүйсгэж,  шатахуун хэвийн олгож байгаа гэдэг мэдээллийг өгч байна. Тэр ч бүү хэл ОХУ-аас импортолж байгаа шатахууны татан авалт өнгөрсөн оны өдийгөө 30 хувиар их байгаа тухай Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлж байна.

Анализ, ярилцлага