Нийтэлсэн огноо: 2024/01/24

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулж магадгүй


УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2024.01.30/ 15 дахь өдрөө үргэлжлэх гэж байна.  Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм.

Шүүх  нотлох баримтыг шинжлэн судлах процессоо дуусгасан. Тиймээс шүүгдэгч нар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлж үгээ хэлсэн байна. Харин  шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруугийн дүгнэлтээ өнөөдөр танилцуулах бололтой.

Ийнхүү Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхийн процесс үндсэндээ бүтэн зургаан сар үргэлжилж байна.  Шүүх хурал тодорхой шалтгаануудаар нийтдээ таван удаа хойшилж байж. Шүүгдэгч Б.Ганхуягийн хувьд шоронд хоригдоод гурван сар болж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг гэмт бүлэглэл байгуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж байгаа билээ.

Анализ, ярилцлага