munguu
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цахимаар хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд цаасан дээр хэвлэж, кодыг иргэн, аж ахуй нэгжийн бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж байсан. Харин шинэчлэснээр цахим үйлчилгээний нэгдсэн систем isf.mn-д өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болголоо.