munguu
Өвлийн амралтын хугацаа өнгөрсөн жилүүдээс хожуу эхэлж байгаа нь эцэг, эхчүүдэд төдийлөн тааламжтай санагдахгүй байна.
Эрс хүйтэрсэн, агаарын бохирдол ихтэй энэ үепд сурагчдийг хичээллүүлэх нь зохимжгүй гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Мөн баярын өдрүүдэд цахимаар хичээллэх нь зүйтэй талаар зарим эцэг эхчүүд дурдсан.
Гэвч 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн шинэчилсэн бүтцэд дахин өөрчлөлт оруулахгүй бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын амралттай холбоотой гомдол санал ирээгүй болохыг БШУЯ-наас онцлов. Тиймээс хичээл ирэх Даваа гаригт хэвийн хуваариар хичээллэнэ.