Нийтэлсэн огноо: 2024/01/24

Түүх, соёлын хөдлөх дурсгалт 165 зүйлийг сэргээн засварлажээ


Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ. Уг ажлын хүрээнд 2023 онд улсын есөн музей, 20 орчим аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 160 гаруй ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ.

Үүнд, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, мрьс 11, танка 10, цаас 7, чулуу 3 ширхэг тус тус багтаж байна.

Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад таниулах, зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд 22-нд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ.

Анализ, ярилцлага