Өвөлжилт хүндэрсэн сумдад цэргийнхэн ажиллаж байна
Өнөөдөр ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрсдлүүд үүсч байна.
Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймагт 2023 оны арваннэгдүгээр сараас хойш орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна.
Мөн Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Дорноговь аймгийн Иххэт суманд Бүрэн сумдад Зэвсэгт хүчнийхэн нийт 9 нэгж техниктэйгээр зам харгуйг нээх, өвс тэжээл хүргэх ажлуудыг хийсээр байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цаг үед тусалж буй цэргийнхэнд орон нутгийн удирдлага, малчид тээвэрчид талархлаа илэрхийлсээр байгаа юм.
Post Views: 80