munguu
Хөгжиж буй орнуудын шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж байна. Уулзалтанд 130 гаруй улс, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм.
Харин Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар хуралдаанд танилцуулжээ.
Уулзалт нь “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд хөгжиж буй орнуудын өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэнэ.