Нийтэлсэн огноо: 2024/01/24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзав


Гадаад харилцааны сайд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Батцэцэг Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, залуучуудын спортын боловсролын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Азийн наадам болон Залуучуудын зуны Олимпыг Монгол Улсад зохион байгуулах хүсэл, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнд нь Ерөнхийлөгч Томас Бах саналыг нааштайгаар хүлээн авч, судлан үзэхээ мэдэгдэв.

Мөн энэ үеэр Олон улсын Олимпын хорооны гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны дэд Ерөнхийлөгч хатагтай Патама Лисвадтракултай уулзжээ.

Анализ, ярилцлага