Япон улс АНУ-аас олон зуун пуужин худалдаж авлаа
ТОКИО – Япон улс АНУ-аас 400 орчим Томахавк хэмээх далавчит пуужин худалдаж авахаар боллоо. Хоёр тал пуужин худалдах, худалдан авах гэрээнд өнгөрсөн пүрэв гаригт гарын үсэг зурж баталгаажуулав.
Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн Засгийн газар батлан хамгаалах салбарын зардлаа жил бүр нэмэгдүүлсээр 2027 он гэхэд ойролцоогоор 10 их наяд иенд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр Япон улс цэрэг, батлан хамгаалахын салбартаа гаргаж буй зардлын хэмжээгээрээ АНУ, Хятадын дараа дэлхийд гуравт бичигдэхээр болж байна.
Ирэх гуравдугаар сараас эхлэн Японы цэргийн албан хаагчдыг Томахавк пуужингийн сургалтад хамруулж эхлэх юм байна аа.
Post Views: 89