munguu
Дуудлагын нэгдсэн төв нь нийгмийн даатгалын талаарх мэдээллийг нэг цэгээс буюу 1800-0724 тусгай дугаараар хүргэж байна.
Уг мэдээллийн төвд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна.
Мөн вэб чат, нийгмийн сүлжээ, мессежээр дамжуулан холбогдох нөхцөл бүрдүүлжээ. Сонсголын бэрхшээлтэй иргэн дуудлагын төв рүү видео дуудлагыг вэб болон гар утасны аппликешн ашиглан хандах боломжтой. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуулт, санал хүсэлтийг авах, шаардлагатай мэдээллийг дохионы орчуулагчийн тусламжтай хүргэж байгааг мэдээллээ.