munguu
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 18-нд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун зүгт гуч гаруй км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт тавь гаруй км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт жар гаруй км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 60 гаруй мянган удаа газар хөдлөлт бүртгэгдээд байна.