Нийтэлсэн огноо: 2024/01/24

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгоно хэмээн зарлалаа


 Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхээр 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав.

Энэ хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудыг хариуцлагын гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж, стандартад нийцүүлэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажээ. “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил”-д хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын саналыг тусган боловсруулна.

Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрт хамаарах барилга байгууламжийн орчны тохижилтыг стандартад нийцүүлэн сайжруулах, ногоон байгууламж бий болгохыг уриаллаа.

Анализ, ярилцлага