Нийтэлсэн огноо: 2024/01/24

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хорооны бүрэлдэхүүнийг батлав


УИХ-ын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус хороо хэрэгжүүлж ажиллана.

Тус Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлт,  спортын, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороодын Ажлын албаны дарга нарыг оруулахаар тусгав.

Тус Үндэсний хороог байгуулснаар төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй ажээ.

Анализ, ярилцлага