Нийтэлсэн огноо: 2024/01/24

Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд харилцан визгүй зорчино


АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Хэлэлцээрийн дагуу өнөөдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан, энгийн паспорт эзэмшигч иргэн 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.

Анализ, ярилцлага