Нийтэлсэн огноо: 2024/01/24

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, энэ сарын 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байх юм.

Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэж, говь, тал, хээрийн нутагт илүү хүчтэй байхаар байна.

Анализ, ярилцлага