Нийтэлсэн огноо: 2024/01/24

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал хаалттай үргэлжилнэ


Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024.01.15  09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд  үдээс хойш шүүх хуралдаан хаалттай үргэлжилсэн юм. Өнөөдөр мөн хаалттайгаар үргэлжлэхээр товлогджээ.

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байна. Харин Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллажээ. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан үргэлжилж байна.

Анализ, ярилцлага