Нийтэлсэн огноо: 2024/01/24

Сийлбэрчин Ч.Тогтохбаяр олон улсын тэмцээнээс хоёр шагнал хүртжээ


Сийлбэрчин Ч.Тогтохбаяр БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулсан 26 дахь удаагийн “Мөс, цасан сийлбэр”-ийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, шагнал хүртжээ.

Тэрбээр цасан баримлын төрөлд мөнгөн медаль, мөсөн баримлын төрөлд “Галт шувуу” бүтээлээрээ Тусгай байрын шагналыг хүртсэн байна. Уран бүтээлч Ч.Тогтохбаяр нь Баянхонгор аймгийн Баянговь суманд 1986 онд төрсөн бөгөөд 2003-2005 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль, 2005-2009 онд СУИС-ийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач уран сийлбэрч мэргэжлээр төгсчээ.

Анализ, ярилцлага