Нийтэлсэн огноо: 2024/01/24

Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байранд жагсаж байна


 Автомашины олимп “Дакар ралли-2024” уралдаан Саудын Арабын Альула хотод 11 дэх хоногтоо үргэлжилж байна.

Тус уралдааны мотоциклын төрөлд анх 130 гаруй тамирчин уралдсанаас одоогийн байдлаар 22 нь замаасаа гарчээ.

Тэгвэл уралдааны үргэлжлүүлж буй 115 тамирчны дунд Монголын төлөөлөл болох Ч.Ганзориг байгаа юм. Тэрбээр найман гарааны дараахь нийлбэр дүнгээр 80 дугаарт байрт жагсан байна. Өнөөдөр ес дэх гараандаа гарах бөгөөд 417 км замыг туулах ажээ.

Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болж байна.

“Дакар ралли-2024” уралдааны аваргууд энэ сарын 19-нд тодорно.

Анализ, ярилцлага