Нийтэлсэн огноо: 2024/01/24

Гүйлтийн цанын тамирчид тэмцээний өмнөх бэлтгэлдээ орлоо


“Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын наадамд олон улсын хэмжээний мастер А.Хүслэн, спортын мастер Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө.

Баг тамирчид өчигдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. Мөн допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай сургалт авч, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, эрүүл мэнд зэрэг сэдвээр мэргэжилтнүүдийн асуултад хариулж, мэдлэгээ сорьсон байна.

Тэмцээн энэ сарын 29-нөөс эхэлнэ. Хуваарийг танилцуулъя /Орон нутгийн цагаар/.

Нэгдүгээр сарын 29

Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /: 10:30-11:45 цаг

Спринт зайн финал: 12:30-14:10 цаг

Нэгдүгээр сарын 30

Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/: 10:30-12:00 цаг

Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/: 13:00-14:30 цаг

Хоёрдугаар сарын 1

Холимог багийн уралдаан /4×5 км/:10:30-12:00 цаг

Анализ, ярилцлага