Нийтэлсэн огноо: 2024/01/24

АНУ-аас төмөр замын зүтгүүрүүд Монгол руу ачигдлаа


 АНУ-аас төмөр замын өндөр хүчин чадлын зүтгүүрүүд Монгол руу ачигдлаа.

Зүтгүүрүүдийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

АНУ-ын “Progress Rail A Ceterpillar” компанийн гол замын өндөр хүчин чадал бүхий 16 зүтгүүр Монгол Улсад анх удаа нийлүүлэгдэх юм.

Эхний хоёр зүтгүүрийг өнөөдрийн байдлаар Номхон далайгаар тээвэрлэн явж байгаа. Ирэх хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүдээр дамжин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд ирэх аж. Нийтдээ зүтгүүрүүд гуравдугаар сарын сүүлээр бүрэн нийлүүлэгдэнэ.

Анализ, ярилцлага