Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлсөн. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчино.
Тус зургаан чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 90 гаруй автобус, бусад гудамж, замаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 500 шахуй автобус үйлчилгээнд гарна. Харин хотын захын хорооллуудын таван чиглэлд 20 гаруй дунд багтаамжийн автобус явж, нийт 70 гаруй чиглэлд 1075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож буйгаараа онцлогтой юм. Богино эргэлтийг хэрэгжүүлснээр автобусны ашиглалт 25 хувиар нэмэгдэх юм.
Энэ сарын 20 буюу ирэх бямба гарагаас нийтийн тээвэр шинэ чиглэлээр иргэдэд үйлчилнэ.