munguu
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цувралыг эхлүүлж, Өвлийн триатлоны анхдугаар тэмцээн “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд тамирчид нэг км гүйж, хоёр км дугуй жийж, хоёр км цанаар уралдав.
Өвлийн триатлоны салхийг хагалсан энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдээс “Роүд Монголиа” клубийн Н.Алтаншагай, “Цасан зам”-ын Г.Төгөлдөр, “Роүд Монголиа”-гийн Л.Баярцэнгэл нар тэргүүлсэн. Харин эмэгтэйчүүдээс “Цасан зам” клубийн А.Анхилуун, Б.Халиунаа, Н.Энхжин нар эхний гурван байрт шалгарлаа. Уг тэмцээн нь улсын аваргын өмнөх сорил гэдгээрээ онцлогтой.