Нийтэлсэн огноо: 2024/01/24

“Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг Монголын тайзнаа тоглогдоно


Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн тайзны бүтээл болох физикл драмын жүжгийг Монголд анх удаа “Про” театрын уран бүтээлчид олны хүртээл болгохоор бэлтгэлдээ оржээ.

Ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх тус жүжигт эрэлхэг зоригт Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арами, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан харуулна.

Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн онд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драм, Гофманы “Щелкунчинк” буюу “Цөмөгч цэрэг ба Хулганы хаан” жүжгийг олны хүртээл болгосон юм.

Анализ, ярилцлага