Залуучуудын IV өвлийн олимпын наадам нь БНСУ-ын Канвон хотноо дөрөв хоногийн дараа эхлэхэд бэлэн болжээ. Үүнтэй холбондуулан Тамирчдын хотхоныг албан ёсоор нээж, баг тамирчдыг хүлээн авч эхэллээ.
Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн Олимпын хотхон болгон ашиглаж байна.
Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй нийт 1900 тамирчнаас гадна дасгалжуулагч, албаны хүн, ОУОХ, ҮОХ-д, Зохион байгуулах хорооны ажилтнууд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гэх мэт 15 мянга гаруй оролцогч наадмын түүхийг бичилцэхээр хүрэлцэн ирцгээжээ.
Залуу тамирчид тэмцээн уралдаанд өрсөлдөхөөс гадна туршлага солилцох боломжтой чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тав тухыг хангасан нийт таван байр, хоолны газар, усан бассейн бүхий бэлтгэлийн фитнесс төв зэрэг газраар үйлчлүүлэх боломжтой.