Олон улсын стандартын цахим мэдээллийн санг олон нийтэд нээлтэй болголоо
Монгол улсын Засгийн газраас Стандарт, Хэмжил зүйн салбарт онцгой анхаарч эхэлснээр Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй харах боломжийг бүрдүүллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар 2024 оны нэгдүгээр сараас Үндэсний болгон нутагшуулж буй Олон Улсын стандартыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, стандартын талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилго тавьсан.
Стандарт хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт Монгол Улсад мөрдөгдөж буй MNS, ISO стандартуудын цахим мэдээллийн санг бүх нийтээр нээлттэй харах боломжийг бий болгохыг үүрэг болгов. Үүний хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ази, Номхон далайн бүсийн зохион байгуулагч Стив Лоуэс болон ISO-ийн Арилжааны бодлого, маркетингийн багийн мэргэжилтэнтэй цахимаар хуралдаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.
Цаашид Олон Улсын болон бүс нутгийн, гадаад орны үндэсний болгон нутагшуулж буй стандартуудыг Монгол Улсын иргэн аж ахуй нэгж бүр үнэ төлбөргүй харах боломжоор хангахаар ажиллаж байна.
Post Views: 80