Нийтэлсэн огноо: 2024/01/24

Японы Важима захад гарсан галын улмаас мянга гаруй модон барилга шатжээ


Японы төв хэсэгт орших Ишикава муж болон ойр орчмын бүс нутагт шинэ жилийн үеэр болсон  хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 180-д хүрчээ. Мөн  120 гаруй хүн сураггүй болсон талаар орон нутгийн эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.  Газар хөдлөлтийн дараа Важима хотод гарсан гал түймэр нэрвэгдсэн иргэдийг аврах ажиллагаанд орон нутгийн цагдаа нар  100 гаруй албан хаагчийн хамт оролцсон байна. Важима захад гарсан галын улмаас 200 орчим барилга шатаж, мянга гаруй жилийн түүхтэй  модон барилгууд сүйдсэнийг орон нутгийн засаг захиргаа болон гал сөнөөгчид мэдэгдлээ.  Японд болсон уг газар хөдлөлтийн улмаас 80 гаруй сургууль, барилга байгууламж эвдэрсэн тул үйл ажиллагаа нь зогсов.

Анализ, ярилцлага