Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ. Монголд бүртгэлтэй Мазаалай баавгайн төрөл зүйлийг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөд олны анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор энэхүү надмыг зохион байгуулж байгаа юм.
Уг наадам нь “Скай Резорт” цанын баазад болох юм. Фестивалын үеэр 50 метрийн урттай мөсөн гулгуурыг ажиллуулна. Уг мөсөн гулгуур нь 12 метрийн өргөнтэй, 22 метрийн урттай. Нэг цагт хамгийн олон хүн гулгах замтайгаараа геннисийн номонд орох боломжтой юм байна. Мөн энэ наадамд 56.4 метр урттай Мазаалайн цасан баримлыг олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.
Түүнчлэн “Мазаалай” наадам нь Монгол анх удаа 400-500 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай, хамгийн том талбайг хамрах өвлийн наадам гэдгээрээ онцлогтой. Цасаар хийсэн тайз дэлгэц, задгай театрт соёл урлагийн олон тоглолт үзүүлбэр, арга хэмжээ болох юм байна. Цаашид дотоод, гадаадын жуулчдыг татах гол эвент болгохоор зорьж буйгаа зохион байгуулагчид нь хэлж байлаа.