Нийтэлсэн огноо: 2024/01/24

Нийтийн байрууд стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ


Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны өдрүүрэд шалгажээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр танилцуулав. Энэ шалгалтыг явуулахад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 161 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 11 ажлын гарчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 768 байр байдгаас 749 нь хувь хүнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу нийтийн 204 байр байгаа бол Багануур дүүрэгт хамгийн бага буюу нийтийн хоёр байр бүртгэлтэй аж.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дурдвал,  нийтийн байрны үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин сул байна гэж үзжээ. Мөн төрийн захиргааны байгууллагад бүртгэлгүй, төрийн зохицуулалт, хараа хяналтаас орхигдсон нийтийн байрнууд байгааг тогтоосон байна.   Үйлчилгээнд тавигдах стандартын шаардлага хангаагүй,   галын аюултай, шатах эрсдэлтэй нийтийн байрнууд нийтлэг байгааг шалгалтын үеэр тогтоов. Ингээд хяналтын явцад  нийт найман мянга гаруй зөрчил илрүүлж, үүнтэй холбогдуулах мянга гаруй мэдэгдэл гаргаж, 900 гаруй зөвлөмж, 100 гаруй шаардлага  хүргүүлж, 14 иргэнийг торгожээ.  Нийт илэрсэн зөрчлийн дөрөв орчим хувийг газар дээр нь арилгасан байна.

Э. Монголжингоо

Анализ, ярилцлага