Нийтэлсэн огноо: 2023/10/23

Монголын харваачид Хятадын багийг хожив


Сонгодог байт харвааны багийн төрлөөр эрэгтэй шигшээ баг 16-д Хятадын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм. Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ.

Манай залуус шөвгийн наймын харваагаа энэ сарын 6-ны өдөр Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай. Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг Өмнөд Солонгосын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Тайванийн багт 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.

Анализ, ярилцлага