Нийтэлсэн огноо: 2023/02/23

Miley Cyrus-ийн шинэ дуу БИЛЛБОАРДЫГ тэргүүлж байна


Дуучин Miley Cyrus-ийн “Flowers” дуу гарсан даруйдаа Tik Tok сүлжээгээр хурдацтай тархаж, Billboard Hot 100 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүллээ.

Тэрээр Twitter хуудсандаа энэхүү баярт үйл явдлаа тэмдэглэж буй зургаа оруулж, “Би та нартаа зориулж үргэлжлүүлэн дуу зохиосоор байна гэж хэлэхдээ баяртай байна. Энэ чухал мөчийг зөвхөн сонсогчид болон миний гайхалтай шүтэн бишрэгчид бүтээдэг юм шүү. Бүгдэд нь баярлалаа” хэмээжээ.

Тэрээр энэ дуугаа экс нөхөр Liam Hemsworths-д зориулсан нь дууных нь үгнээс илэрхий байгаа юм. Тиймдээ ч түүний дуу гарсан даруйдаа шуугиан тарьсан юм.

Анализ, ярилцлага