Нийтэлсэн огноо: 2024/01/24

Осол гаргасан жолоочийг хорьсон нь үндэслэлтэй гэж үзэв


Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дүнжингаравын уулзарт гарсан осол гаргасан жолоочийг 48 цаг саатуулах шийдвэр гаргасан ч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэрийг хүчинтэйд тооцсон байна.
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолоор хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно гэх үндэслэлд нийцсэн тул сэжигтэн М-г нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлсаныг хүчинтэйд тооцож шийдвэрлэв.

Анализ, ярилцлага