Хогийн цэг шатаж, 22 хүүхэд, 34 хүнийг аюулгүй газарт гаргажээ
Онцгой байдлын албанд гал түймрийн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиход Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содон” орон сууцны хороолол дахь байрны нэг давхарт хогийн цэг шатаж байжээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авсан. Үүний үр дүнд таажилтын бүсээс орцны 56 иргэн буюу 34 том хүн, 22 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ.
Post Views: 96