Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Р.Батрагчааг томилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр захирамж гаргажээ. Уг захирамжаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр Рагчаагийн Батрагчааг томилсон байна.
Рагчаагийн Батрагчаа нь:
- 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/,
- 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр,
- 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс,
- 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн юм.
Post Views: 108