Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь байхаар тогтоолоо.
Тус зээлийн хүүгийн батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын нэгний өдрөөс дагаж мөрдөх юм.
Манай орны хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь тодорхой зохицуулалтгүй байсан нь зээлдэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэсэн байсан. Иймд УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан.
Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулахаар орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулжээ.