Нийтэлсэн огноо: 2024/01/24

Монгол Улсад судалгааны их сургуулийн суурь тавигдаж байна


БШУ-ы сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөлийн ажлын алба, сургуулийн удирдлагуудыг энэ сарын 22-нд хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо.

Дээд боловсролын тухай хууль 2023 онд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах улмаар судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнтэй танилцаж байгаа юм.

Судалгааг 4 бүлэг 27 шалгуурын хүрээнд хийсэн байна. Мөн дундын удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, журмыг тодорхой болгох, судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар санал солилцжээ.

Анализ, ярилцлага