munguu
Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасан хэлбэрээр нэхдэг байдлыг зогсоосон. Мөн Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсныг “E-business” ᠋платформоор асуудлыг бүрэн шийджээ.
Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна. Уг систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж, ямар нэг орон тоо, төсөв шаардахгүйгээр зохицуулахаар Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа аж.