munguu
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдааны товд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийг зохион байгуулах талаар хэлэлцэв.
Цаашлаад барилгын салбарт үүссэн хүндрэлтэй асуудал, Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудал багтсан байна.
Нийт 15 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.