munguu
Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж УБТЗ-ын зүгээс боомтоос Монгол Улсыг чиглэсэн чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьжээ. Хятадын тал хоногт 1,5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсан. Харин одоо хоногт 3-4 галт тэрэг болгосон. Эрээн-Замын-Үүд өртөөний орж ирсэн импортын чингэлгийг галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн, Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байна.