Нийтэлсэн огноо: 2024/01/24

ОУХМ Н. Баяраа Парисын олимпод өрсөлдөх эрхээ авлаа


 Индонезийн нийслэл Жакарта хотноо үргэлжилж буй буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мэргэн буучид олимпын хоёр дахь эрхээ авч чадлаа.

Урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа финалдсанаар “Парис-2024” олимпод цэц сорих болзлоо биелүүлэв. Эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос  тамирчин 583 оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч “Парис 2024” олимпийн эрхээ хүртлээ. Түүний хувьд өнгөрсөн жил Азийн наадам болон дэлхийн аваргад шагналт V байр шалгарсан юм.

ОУХМ Н. Баяраа нь 2012 оны Лондоны олимпод анхлан оролцож байсан билээ. Түүнээс хойш 12 жилийн дараа хоёр дахь удаагаа олимпын наадмын галын шугамд зогсохоор болсон нь энэ. Ингэснээр Монголын мэргэн буучдаас олимпын эрх авсан гурав дахь тамирчин болж байна.

Анализ, ярилцлага