Нийтэлсэн огноо: 2024/01/24

Зудын эрсдлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэхээр НҮБ-тэй хамтарч ажиллана


Зудын эрсдлийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.
Уулзалтаар цас, зудын үед малчдын ахуй амьдралыг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар харилцан санал солилцлоо. Уг бодлогыг дэмжих ажлын хүрээнд малын хашаа хороогоор хангах, малын тэжээл тариалах,шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг цаг үеийн нөхцөл байдлын асуудлыг хөнджээ.
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра хашаа хороог барьж өгөх тал дээр санал нэгдсэн байна.  Ингэснээр малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, иргэдийг орон нутагтаа тогтвортой амьдрах боломжоор хангахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой болно.

Анализ, ярилцлага