Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 28-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр тус улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын хүүхэд, залууст зориулж, “Президент” спорт цогцолбор байгуулахаар талууд хэлэлцээрт хүрсэн.
Хэлэлцээрийн хүрээнд “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэгчээр “Гоби травел” ХХК шалгарч зураг төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд зураг төсөл боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү Ерөнхийлөгчийн санаачилсан спорт цогцолборын төсөлд хөрөнгө оруулагч Хятадын талаас Тонгжи их сургуулийн Архитектур, зураг төсөл, судалгааны төвийн мэргэжилтнүүдийн баг Монгол улсад ажиллаж байна.
Тус баг бүрэлдэхүүнийг 2023 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хүлээн авч уулзан, спорт цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг ярилцаж, санал солилцлоо.