Нийтэлсэн огноо: 2023/08/23

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Гамшгаас урьдчилан сэргийлэх Дэд зөвлөлөөс мэргэжлийн алба, анги нэгтгэлийн бэлэн байдлыг үнэлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Барилга, хот байгуулалтын Улсын албанд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын Улсын алба тус үзлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлтгэх ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу /2023.08.11/-ний өдөр Шуурхай штаб, алба, мэргэжлийн ангиуд, холбогдох албаныхныг нэгдсэн сургалтад хамруулж, бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээ мэдээллээр хангаж ажиллав.

Улсын үзлэгт бэлтгэх ажлын хэсэг /2023.08.14/-ний өдөр хуралдаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлын нарийвчилсан төлөвлөгөөг дахин хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын Улсын албаны Шуурхай штабын дарга бөгөөд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга холбогдох албаны гишүүдэд дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

✅Ус соруулах болон зөөврийн машинуудын тоо, хүчин чадлын мэдээлэл, ажиллах хүн хүчний статистикийг дүүрэг дүүргээр нарийвчлан гаргах,

✅Барилгын чиглэлийн тусгай техник хэрэгсэл, машинууд, өргөх кран, багаж тоног төхөөрөмжийн ангилал, тоо хэмжээг нарийвчлах,

✅Техник хэрэгсэл борлуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийг импортын техник хэрэгслийн мэдээлэлтэй уялдуулж, судалгаа гаргах,

✅Онцгой байдлын ерөнхий газартай хамтран практик сургалт зохион байгуулж, зөвлөмж авах,

✅Гамшгийн үед түр орон байраар хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой тооцооллыг гаргаж ажиллах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.

Анализ, ярилцлага